Манай хамт олон амраг хосуудын насанд ганцхан тохиох хуримын өдрийг насан туршдаа гэгээн сайхнаар дурсаж явахуйц мартагдашгүй, бас давтагдашгүй өвөрмөцөөр зохион байгуулж байна. Хуримын ёслол бол уламжлал ёс заншлаа дээдэлсэн, үг, үйлдэл бүхэндээ ашдын билиг, аман зөвийг оршоосон хамгийн гэгээн баяр байх ёстой. Учир юун хэмээвээс өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ хамтын амьдралын эхлэл болсон хуримын өдөр дуулах, дуулахгүй дууг ялгаж, хэлэх, хэлэхгүй үгийг салгаж, найрын даа, бэргэд, сөнчдийнхөө хүртэл явдал мөр, амьдрал ахуйг шинжиж байж, мөр цагаан, нэр бүтэн хүмүүнийг сонгон залдаг уламжлалтай байжээ. Бид яг тэр уламжлалын дагуу ерөөл билиг халгисан, дуу хуур цалгисан, ёс дэг ханхалсан жинхэнэ Монгол хуримыг та бүхэнтэй хамтдаа зохион байгуулах болно. Манай компани та бүхэнд доорх иж бүрэн үйлчилгээг санал болгож байна.
Байгууллага хамт олны шинэ жилийн баярын цэнгүүнийг мэргэжлийн, болоод чанарын өндөр түвшинд шинэлэг, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулна.
Та бүхэн манай продакшнтай хамтран ажилласнаар урд өмнө мэдэрч байгаагүй технологийн дэвшил ашигласан сонин шийдэл, шинэлэг санаа бүхий өвөрмөц найруулгатай шинэ жилийн баярын хойморт сэтгэл тэнүүн баярлан цэнгэх болно.
Бид зочидоо угтан авахаас эхлээд, үдэн гаргах хүртэлх бүх үйл ажиллагааг таны төлөө гэсэн халуун сэтгэлээр, сурьприз дүүрэн хөтөлбөртэйгээр, уйдах завгүй өнгөрөөхөөр бодож төлөвлөсөн. Танай хамт олон шинэлэг зүйлийг эрэлхийлж байгаа бол, улиг болсон уламжлалт хөтөлбөрүүдийг өөрчилж арай өөрөөр баярлахыг хүсэж байгаа бол тэр бүхэн чинь бидэнд байна!
Та зөвхөн баярла! Бусдыг нь бид хийе!
Бидний санал болгосон уран бүтээлчдээс гадна, та бүхний хүсэлтээр салбартаа олон жил ажилласан туршлага, хамтын ажиллагаан дээрээ тулгуурлан, хүссэн уран бүтээлчид, хамтлаг дуучдыг тань найдвартай зуучлан авч ирж тоглуулна.
Манай агентлаг Медиа PR, урлаг соёлын цогц интертайнмент үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд ийм төрлийн үйл ажиллагааг найдвартай зохион байгуулах материаллаг баазаар бүрэн хангагдсан, мэргэжлийн, чадварлаг, туршлагатай баг хамт олон юм. Энэ давуу тал дээрээ тулгуурлан байгууллага хамт олон, хувь хүмүүсийн олон үйл ажиллагааг зохион байгуулсан
Үсний найр, Насны найр, Шагналын найр, Байгууллагын ой зэрэг хамт олны болон хувь хүмүүсийн бусад тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолыг чанарын өндөр түвшинд зохион байгуулна. Бидэнд ажлын туршлага, Материаллаг бааз, ур чадвар, итгэл даах чанар гээд та бүхний хүсэж буй бүхэн бүрэн бий