ARTPLUS

Манай Арт плас дизайн ххк программ хангамж, дизайн, сошиал маркетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй, энэ чиглэлээр ажиллах материаллаг бааз, ажиллах хүчний нөөц, ур чадвар, ажлын арвин туршлага бүхий хамт олон юм. Бид үүсэн байгуулагдсан цагаасаа хойш салбартаа үргэлж тэргүүлэгч байхыг эрмэлзэн, шилдэг технологи, дизайны оновчтой шийдлийг хослуулсан, хэрэглэгч, захиалагчдынхаа сэтгэлд нийцсэн, дахин давтагдашгүй бүтээл бий болгохын төлөө ажиллаж ирлээ.

Бид одоогийн байдлаар олон арван лого брэнд, вэб сайт, 3D эх загвар, програм хангамж бүтээж, эдгээр компаний бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, бизнесийн өсөлт хөгжилт хийгээд, зах зээлийн үнэлэмжийг шинэ шатанд гаргах тал дээр амжилттай хамтран ажиллаж ирлээ. Эдгээр бүтээлүүд маань харилцагчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй, өөрийн салбартаа шинэлэг өнгө төрх, хандлага, шинэ стандартыг бий болгож чадсан гэдгийг тэмдэглэхдээ таатай байна. Цаашдаа бид олон жилийн ажлын туршлага, ажиллагсадынхаа авьяас билэг, бүтээлч хандлага дээр тулгуурлан зах зээлд тэсрэлт хийсэн олон брэнд дизайныг бүтээн харилцагчдынхаа бизнесийн өсөлт хөгжилтөд дэмжлэг болон ажиллах болно. Манай компани нь вэб сайт, лого брэндинг, мэргэжлийн фото студи, видео бүтээл, интэртайнмент, сошиал медиа хөгжүүлэлт зэрэг олон чиглэлээр та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

+
Logo designs
+
Branding
+
Websites
+
3D models
+
ERP systems
+
Photos & Videos