Хуримын цогц үйлчилгээ

Манай хамт олон амраг хосуудын насанд ганцхан тохиох хуримын өдрийг насан туршдаа гэгээн сайхнаар дурсаж явахуйц мартагдашгүй, бас давтагдашгүй өвөрмөцөөр зохион байгуулж байна. Хуримын ёслол бол уламжлал ёс заншлаа дээдэлсэн, үг, үйлдэл бүхэндээ ашдын билиг, аман зөвийг оршоосон хамгийн гэгээн баяр байх ёстой. Учир юун хэмээвээс өвөг дээдэс маань үр хүүхдийнхээ хамтын амьдралын эхлэл болсон хуримын өдөр дуулах, дуулахгүй дууг ялгаж, хэлэх, хэлэхгүй үгийг салгаж, найрын даа, бэргэд,  сөнчдийнхөө хүртэл явдал мөр, амьдрал ахуйг шинжиж байж, мөр цагаан, нэр бүтэн хүмүүнийг сонгон залдаг уламжлалтай байжээ. Бид яг тэр уламжлалын дагуу ерөөл билиг халгисан, дуу хуур цалгисан, ёс дэг ханхалсан жинхэнэ Монгол хуримыг та бүхэнтэй хамтдаа зохион байгуулах болно. Манай компани та бүхэнд доорх иж бүрэн үйлчилгээг санал болгож байна.

 

  • Хуримын иж бүрэн зураг авалт
  • Видео бичлэг
  • Тухайн хосуудад зориулсан 3D 2D дэлгэцийн ажлууд
  • Хөтөлбөр зохиох, зөвлөгөө өгөх
  • Ресторан зуучлах
  • Хуримын чимэглэл
  • Машин түрээсийн үйлчилгээ
  • Хуримын зохион байгуулалт
  • Хөтлөгч, Урлагийн тоглолт