Шинэ жил зохион байгуулах

Байгууллага хамт олны шинэ жилийн баярын цэнгүүнийг мэргэжлийн, болоод чанарын өндөр түвшинд шинэлэг, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулна.

Та бүхэн манай продакшнтай хамтран ажилласнаар урд өмнө мэдэрч байгаагүй технологийн дэвшил ашигласан сонин шийдэл, шинэлэг санаа бүхий өвөрмөц найруулгатай шинэ жилийн баярын хойморт сэтгэл тэнүүн баярлан цэнгэх болно.

Бид зочидоо угтан авахаас эхлээд, үдэн гаргах хүртэлх бүх үйл ажиллагааг таны төлөө гэсэн халуун сэтгэлээр, сурьприз дүүрэн хөтөлбөртэйгээр, уйдах завгүй өнгөрөөхөөр бодож төлөвлөсөн. Танай хамт олон шинэлэг зүйлийг эрэлхийлж байгаа бол, улиг болсон уламжлалт хөтөлбөрүүдийг өөрчилж арай өөрөөр баярлахыг хүсэж байгаа бол тэр бүхэн чинь бидэнд байна!

Та зөвхөн баярла! Бусдыг нь бид хийе!

Бидний санал болгосон уран бүтээлчдээс гадна, та бүхний хүсэлтээр салбартаа олон жил ажилласан туршлага, хамтын ажиллагаан дээрээ тулгуурлан, хүссэн уран бүтээлчид, хамтлаг дуучдыг тань найдвартай зуучлан авч ирж тоглуулна.